Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбоо /ДӨУСХ/-ноос 2019 оны нэгдүгээр сарын 6-15-нд зохион байгуулсан тэмцээнүүдээс манай тамирчин Ш.Даваадорж нь 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.

БНХАУ-ын Таерзиун, Жинан хотод энэхүү дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их наадам /Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн 2018-2019 оны 2 дахь цуврал тэмцээн/-д 26 орны 1200 тамирчид оролцсон байна.

Спортын мастер Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаа нь дэлхийд 4 дүгээр байр, 2017-2018 оны цувралд 7 дугаар байрт шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай өндөр амжилтыг үзүүлжээ.