Жон Депасс 1994 онд Канад улсыг төлөөлөн Mr. Universe тэмцээнд оролцож байсан бие бялдаржуулах спортын тамирчин юм. 

Энэ жил 46 настай тэрбээр жингээ хасахдаа тун сонирхолтой орц найрлагатай зүйл хэрэглэдэг аж. Үүнээс гадна тэрбээр жин хасах мэргэжилтнээр ч давхар ажилладаг. Түүний жин хасдаг нууц нь өөрийн шээсээр найруулдаг коктейль гэнэ. 

46 настай хэдий ч булчинлаг энэ эр өдөр тутам биеийн тамирын дасгал сургуулилт хийдэг. Тамирчины замналын ид үед түүний булчин шөрмөс болон хүзүү хөших гэх мэт өвчин байсан ч өөрийн шээсээ ууж эхэлснээс энэ бүх зовнил нь үгүй болжээ. 

Жон 30 насандаа биеийн жин нь 100 кг байжээ. Энэ үеэс таргалаад эхлэхэд нэлээд хэцүү байсан ч энэ бүгдээс салах арга зам хайжээ. Одоо түүний биеийн жин 68 кг аж. Энэ жинд хүрэхийн тулд зургаан сар гаруй хугацаанд л дэглэм барьсан гэнэ. 

Тэрбээр даваагаас баасан гарагийн хооронд шээсээрээ найруулсан коктейль уудаг бол хагас сайн өдөрт жимсний коктейль, бүтэн сайн өдөр бол хүссэнээ гахай шиг л иддэг аж. Долоо хоногийн өдрүүдэд хэрэв өлсөөд байвал ердөө жимсний шүүс л уудаг байна. Бүтэн сайн өдөр хамаагүй иддэг ч орой хоолноос өмнө л сайн иддэг гэнэ. 

Жон шээсээ уух дэглэм барьснаар биед тийм ч их ачаалал авдаггүй харин ч гүнзгий амьсгал авч, илүү сайн унтаж амарч бие сэргэдэг гэдгээ ярьжээ.