|
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 13 минутад эхэллээ.
Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ өмнө нь МХЗЭ байхдаа маш их өмч хөрөнгөтэй байснаас 1991 оны хувьчлалаас эхлээд үрэхийг нь үрж, үгүйрсээр өдгөө 4 давхар нэг объекттой л үлдээд байгаа юм.
Шударга шүүлт, шударга барилдаан, өндөр хариуцлага бүхий ёсзүйн дүрэмтэй, өндөр шагналын сантай лигийн тэмцээн гэдгээрээ онцлог юм. Лигийн тэмцээнд оролцсоноороо тамирчдын ур чадвар өсдөг, сайжирдаг. Улсын цолтой бөхчүүд дараа дараагийн тэмцээнд оролцох байх гэж найдаж байна." гэв.
Монгол орны хувьд цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай орон билээ. Тиймдээ ч агаарын хуурайшилт ихтэй учир тоос, тоосонцор үүсэх нь элбэг. Тэр дундаа өвлийн улиралд хүн бүрийн толгойн асуудал АГААРЫН БОХИРДОЛ буюу УТАА-ны асуудал болсон.
Монгол Улсын 2022 оны улсын төсвийн төсөл, Ардчилсан намын дотоод үйл явдлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
2021 оны ээлжит цэрэг татлага улс орон даяар үргэлжилж байна. Хөдөө орон нутагт цэрэг татлага өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс эхэлсэн бол нийслэлд энэ сарын 21-24-нд зохион байгуулагдана.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Монголын нийгэмд яг одоо шуугиан тарьж байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,565-д коронавирусийн халдвар батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 330,869 болж нэмэгдэв.
Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалт хийх төслүүдийг Сангийн яамнаас танилцуулаад буй. Эдгээрийн дотроос онцлох төслүүдийг харвал нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр
Геологийн хайгуулын ажлыг шинэ шатанд гаргаж, геологичиддоо урам хайрлая! “Хүн байгалаас хишиг горьдож суух биш түүнийг булааж авах ёстой” гэсэн сургаалийг нэгэн эрдэмтэн судлаач хэлсэн байдаг билээ. Энэ сургаалийн булаах гэдэг үг өнөө үед тааламжгүй байж мэдэх юм.
Бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг зөвлөж байна.Тодруулбал, өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 16:24 цагт бүртгэгджээ.
Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа нар сэтгүүлчдэд төсөвтэй холбоотой мэдээлэл өгсөн юм. Сайдуудын онцлон хэлсэн үгнээс хүргэе.
Цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орж, саяхнаас сайн дурынхныг эрчимтэй бүртгэж эхэлсэн. Гэсэн ч сайн дураар ажиллах хүмүүс хангалтгүй байгаа учраас төрийн болон хувийн сургуулийн анагаахын оюутнуудыг дайчилж хамтран ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас БШУЯ болон хувийн сургуулиудын удирдлагуудад хүргүүлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Брэйнсторм компани хамтран хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой “Бэрх биш ээлтэй” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.