Ноён доллар 2700 хүрч, улсын өр зузаасаар байна
2019/11/05
Өнөөдрөөс дөрвөн жилийн өмнө ам.долларын ханш 1994 төгрөгтэй тэнцэж байжээ. Гэтэл өдгөө монгол банкны ханшаар 2702 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкууд нэг долларыг 2689-2695 төгрөгийн хооронд авч, 2705-2710 төгрөгөөр зарж байна.
Хар зах гэгддэг найман шарга валют арилжааны төв өчигдрийн байдлаар 2703 төгрөгөөр авч 2707 төгрөгөөр борлуулав. Ам.долларын өсөлтөд "саарал жагсаалтад" орсон мэдээ багагүй нөлөөг үзүүлсэн. Сар хүрэхгүй хугацааны дараа он солигдоно. Оны дараахан улсын өрөө төлж эхлэх хуваарьтай байгаа. Хэрвээ энэ эрчээрээ ам.долларын ханш буурахгүй бол улсын өр нэмэгдэнэ.
Өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 2019 оны 6 сарын 30-ны байдлаар 29 тэрбумд хүрсэн. Үүнээс Бусад улс орнуудад өгөх өрийн графикийг хүргэж байна.
Tugrug ulam unana · 2019/11/05
$ usuud baigaa bish tugrug unaad bn. Uursduu uildverledeggui buh yumaa gadnaas $-oor avch heregledeg ulsiin mungu urgelj unasaar baih bolno. Harin unaltiin hurd ni turgeshuu, saarahuu gedeg ni ter uyeiin niigem ediin zasag uls turuus hamaarna.