УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Батсүхийн Баярмагнай Хаалгач гоол хийх шаардлагагүй хэмээв. 

Тэрбээр, "Бид нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч, харилцан хүндлэл үзүүлэхдээ тааруу гэж би боддог. Хариуцсан ажилдаа эзэн болж сурах нь аливаа зүйлийн зөв эхлэл.

Хөл бөмбөгийн талбайд хаалгач заавал гоол хийх албагүй. Энэ бол багийн тоглолт. Тиймээс багт хэн байх, ямар үүрэг гүйцэтгэхээ харилцан тохирч, тохирсон зүйлийнхээ дагуу нэг нэгнээ хүлээн зөвшөөрч сурах нь улс төрийн маш чухал соёл юм.

Намайг энэ удаа талбайд гарч тоглох ёстой гэж баг маань үзсэн учраас би чадахаа хийх болно өвдсөн ч гэсэн" гэлээ.