Найман хувийн зээлийн хүү "буурах уу"
2016/01/06
Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах бодлого баримталж Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөр эхэлсэн цагаасаа хэрэгжих явцдаа нэлээдгүй асуудал дагуулж байсанг та бүхэн санаж буй биз ээ. Арилжааны банкуудын зээлийн босгоо давах шалгуурыг өндөр тавьж, эсвэл хөрөнгө оруулалт зогслоо гээд л банкууд нь зээлээ хаачихна. Гэхдээ л хэл ам дагуулсан зээл нэлээдгүй олон айл өрхийг байртай болгоод авсан.
Тэгвэл өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн найман хувийн зээлийн зогсоов. Учир нь энэ зээл нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцээс гаргасан юм.
Тэрбээр "Орон сууцны найман хувийн зээлийн хүүг одоо байгаагаас ч буулгах боломжтой. Мөн ипотекийн найман хувийн зээлийг энэ сард багтааж шийдвэрлэнэ. Түүнчлэн хүүг нь буулгана" хэмээв.
Мөн "Ипотек гэдэг бол дэлхий даяар байдаг ердийн систем. Үүнийг АН мөрөөдөж мөрөөдөж 2012 онд олонхи болж чадалгүй олуулаа болсон хойноо хийсэн ажил. Энийг МАН-ын гишүүд нүгэл гэж үзсэн юм байна лээ. Тэгээд зогсоож байна. Гэхдээ бид МАН-аас үл хамаарч олонхиороо УИХ дээр асуудлаа шийдээд л явна. Бид энд ямар ч нүгэл хийгээгүй. Бид дэлхий даяар байдаг моргейж болон ипотекийн зээлийг Монголдоо нэвтрүүлсэн. Манай ипотекийн хуулийн зөвлөх Америкийн хуульч байсан. Тэр нөхөр Америкийн стандартаар хууль гаргасан. Бид ч нэг их сайндаа зохиогоод байсан зүйл байхгүй. Гэтэл тэрийг л Үндсэн хууль зөрчсөн гэж бичээд байхаар би ойлгохгүй байна. УИХ бол хууль гаргана. Цэц хууль хүчингүй болгож болно. Гэхдээ хууль гаргах эрх нь УИХ-д байгаа учраас энэ долоо хоногоос хэлэлцүүлэг хийж аль болохоор хурдан гаргана. Яаралтай горимд шилжүүлчихсэн, текст гарчихсан байгаа" гэж удахгүй өргөн барихаа амласан юм.
Тэгвэл уг зээлийг үргэлжлүүлэн олгохын тулд хууль эрх зүйн орчинг тодорхой болгож, мөн зээлийн хүүг хоёр хувиар бууруулж зургаан хувьд шилжүүлэхээ УИХ-ын дарга З.Энхболд оны өмнө мэдэгдсэн. Удахгүй асуудал шийдэгдэж зээлийн хүү буурах бололтой.
Зочин · 2016/01/06
Тэгмээр дээ.
Зочин · 2016/01/06
nice