Сүүлийн хоёр жил төсвийн тэлэлт хэт данхайж байгааг бүгд харж байна. Гэтэл иргэдийн цалин, хөлс тэр хэрээр өсөхгүй байна шүү дээ.
Олон л ноцтой асуудал илэрч байгаа бололтой. Зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг 25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөв нь гадаадын иргэн юм байна.