|
|
Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг системтэй дэмжих энэхүү хичээл нь өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах чадварыг төлөвшүүлж, оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг бэлтгэх боловсролын шинэчлэлийн чухал хэсэг болно.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэглээг хуульд заасан үндэслэл шалгуурт нийцүүлэн хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэлийг тодруулах хэрэгтэй гэж УИХ-ын тогтоолд тусгасан. Энэ хэрхэн хэрэгжиж байгаа вэ.
2027 онд Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болсон. Засгийн газрын тооцоолсноор ирэх онд ГУРВАН ИХ НАЯД төгрөгийг ногдол ашигт авна гэж буй. Мөрдөгдөж буй хуулийн дагуу уг ногдол ашгийг Хуримтлалын санд байршуулах учиртай.
"10 саяын" бичлэгт холбогдсон гэх Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нэмж хэлэхэд, бид сэтгүүлчдийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж боомилох гээгүй. Гагцхүү төр татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө магтан дуулуулж байгаа эсэхэд л хяналт тавих юм.
Нэг хүн нэг платформд нэг үндсэн, баталгаажсан хаягтай байх зарчмыг мэдээллийн хамгаалалт, шударга хэрэгжилттэй хослуулж чадвал сошиал орчны итгэлцэлд бодит ахиц авчирна. Хэлсэн үг эзэнтэй, хийсэн үйлдэл хариуцлагатай байх зарчим цахим орчинд ч үйлчлэх ёстой.
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын III улирлын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Монголын Татварын Албанаас мэдээлэв.
Гэрийнхээ тавилгыг сонгоход сайхан загвараас гадна өдөр тутмын хэрэглээгээ бодолцох хэрэгтэй болдог. Гал тогоондоо хэрхэн ажилладаг, ямар зүйлсээ хаана хадгалах, өрөөнийхөө зайг яаж ашиглах зэргээс тавилгын төлөвлөлт эхэлнэ.
Хүний шүүхээр шийдүүлэх гэж байгаа асуудал эргэж буцсаар байгаад найм, арван жил явдаг болж хувирсан. Хугацаа нь ер нь хэмжигдэхгүй болж эхэлсэн. Шударгаар шүүлгэх эрхийн хамгийн гол агуулга болсон шударгаар шүүлгэх гэдэг энэ зарчим өөрөө эвдэгдсэн. Шүүх өөрөө шүүх байж чадахаа байсан байна. Хөгжлийн банкны хэргийг УДШ буцаасан. Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж.
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Тиймийн учраас Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас Х.Нямбаатарын ярьсанд няцаалт хийхээр болж. Тэрийгээ уржигдар хийж. Гэвчиг: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж.
Монгол орны зүүн хязгаар дахь биологийн олон янз байдлын чухал бүс нутаг болох Нөмрөгийн дархан цаазат газар гал түймэрт өртсөн харамсалтай явдал боллоо. Олон зуун мянган га талбайг хамарсан түймэр зөвхөн ой мод, өвс ургамлыг сүйтгээд зогсохгүй, ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэрт байдалд ямар хэмжээний хохирол учруулсан нь анхаарал татаж байна.
Дээрх үнэ тарифыг нэмэгдүүлэх гэж буйтай холбогдуулан албаны хүнээс тодруулахад, “Аймгуудаас авсан үнийн дүнгийн судалгаа Зам тээврийн яаман дээр эцэслэн батлагдсан тул одоохондоо бид ерөнхий мэдээллийг л нийтэд зарласан. Үнийн дүнгийн талаарх нарийн мэдээллийг энэ сарын сүүлээр эцэслэн олон нийтэд зарлах бөгөөд одоогоор тодорхой хэлэх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.
Сүүлийн үед манайхан хятадын аюул яриад сүйд. Энэ ч яахав бараг төрөлх зан чанар юм. Тэгвэл аюул заналыг монгол хүн хэрхэн ойлгодог вэ гэвэл үнэндээ бол “нойл”.
Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулж, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулсан байна. Үүгээр электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах төхөөрөмж, тамхины гаанс, гаансны толгой, сигар, янжуур тамхины соруул, тэдгээрийн эд ангид 20 хувийн гаалийн албан татвар ногдуулахаар тусгажээ.