"Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан жүжигчин О.Долгорыг дүрээ сайн өөрийн болгож тоглодог цөөн хэдэн эмэгтэй жүжигчдийн нэг гэдэг.

Тэрбээр “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу" кино, "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд мөн "Улаан пальто", “Ар хударга” кинонд тун чиг чадварлаг дүрээ гаргасан.

 

Цахим хуудастаа хааяахн өөрийнхөө тухай мэдээллийг зургаар хүргэдэг тэрбээр нөхрийнхөө нүцгэлсэн киноны постерыг оруулав. Наана нь сууж буй эмэгтэй О.Долгор мөн биш гэж сошал ертөнцийнх нь мэтгэлцэж байна. Ямартай ч эрэгтэй жүжигчдээс өмнө нь бүрэн нүцгэлж байгаагүй билээ. Тэгвэл энэ эрс шийдэмгий алхамыг жүжигчин Э.Чинзориг гаргаж байгаа бололтой.