ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл
16 минутын өмнө

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв.
Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.
Чиглэлүүд:
- ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”
- ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ.






