Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сум хүртэл хагас унтлагын буюу VIP автобус үйлчилж эхлэхээр болжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос Жаргалант сум хүртэл өдөр бүр 11:00 цагт 28 хүний суудалтай, хагас унтлагын автобусаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй. 

Хагас унтлагын буюу VIP автобус дараах онцлогтой. Үүнд: 

  • Суудал нь 45 градус налах түшлэгтэй
  • Хөл амраагчтай
  • Зорчигч бүрд дулаан хөнжилтэй
  • Суудал бүрд гар утасны цэнэглэгчтэй
  • 24 цагийн сүлжээ буюу Starlimk сансрын интернеттэй ажээ. Мөн зорчигчдод үнэ төлбөргүй халуун, хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг давуу талтай гэлээ. 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв