ТАНИЛЦ: Арваннэгдүгээр сарын 1-нээс хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр авах вэ?
1 цагийн өмнө

Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны эхний давхарга болох суурь тэтгэврийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгож эхэлнэ.
Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр суурь тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд одоогоор олголтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Суурь тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настнуудад олгоно. Тэтгэврийн хэмжээ нь 100-300 мянган төгрөг байх бөгөөд тухайн хүний авч буй тэтгэврийн хэмжээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан жилээс хамааран тогтоох юм.
Уг тэтгэврийг улсын төсвөөс 100 хувь санхүүжүүлэх бөгөөд ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах зорилготой аж.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 2.1.8 дах хэсэг






