Баянгол дүүргийн прокурорын газраас “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, алахыг завдсан, мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэрэгт шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ. Тэгвэл эл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Өнөөдөр та бүхэнд танилцуулах гол үндсэн асуудал маань Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль байгаа юм. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал.
Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа ажээ.
Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд 73 байршилд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай байсныг шинэ журмын төсөлд 35 байршил болтол цөөрүүлэхээр тусгажээ.
Монгол Улс Олон улсын валютын сан, Шинэчлэл хөгжлийн олон улсын банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын хөгжлийн ассоциацид гишүүнээр элсэх тухай хууль Улсын бага хурлаас батлан гаргах нэн даруй шаардлагатай байсан. Тиймээс хуулийг баталж, орлогч дарга намайг орлон гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн түр эзгүйд түүний даалгаснаар дэд Ерөнхийлөгч би хуулийг ёсчлон гарын үсэг зурж, эзгүйд нь Ерөнхийлөгчийн үүргийг нь хэрэгжүүлж байлаа.
Энэ сарын 18-нд "Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р худгаас авсан ундны уснаас мөнгөн ус илэрсэн" гэх дуудлага бүртгэгдсэн байдаг. Үйл явдлыг эргэн санавал, тус хорооны хоёр айлын хоол хийх гэж байсан тогоотой усны ёроолд нь мөнгөн ус тунасан байжээ. Улмаар дуудлага энэ тухай цагдаа байгууллагад дуудлага өгсөн аж.
Энэ долоо хоногоос УИХ-аар хэлэлцэж эхэлж байгаа бөгөөд өнөөдөр үдээс хойш Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Хэрэв арванхоёрдугаар сард багтаан баталбал төрд байгаа мэдээллийг ил тод, нээлттэй болгож, иргэд орон сууц захиалахаасаа өмнө болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ.
