БҮТ: Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 23 хүртэл үргэлжилнэ
52 минутын өмнө

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/
- 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/
- Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.
- Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20,000 төгрөг байна.
- Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
- Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-д ирүүлнэ.
- Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.






