Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) тэргүүн дэд дарга, Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд мэдээлэл өгөв.

Тэрээр мэдээлэлдээ өнөөдрийн байдлаар 3350 гаруй хүн цагдан хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэх 5 хэрэг хяналтад байгаа гэдгийг тэмдэглэв.

Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ 2019-2025 онд сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол цөөрсөн гэв. Мөн энэ оны эхний 3 улирлын байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 246 гомдол ирсэн гэдгийг Хүний эрхийн дэд хорооны хурлын үеэр дурдсан талаар УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.