Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орныхоо төлөө хүчин зүтгэхийг уриалж байна.
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар түүний өргөдлийг эцэслэн шийдвэрлэх санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 92.3 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө.
Иймд иргэд та бүхэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа өмчлөгчийн мэдээлэл, барьцаа, битүүмжлэл болон бусад эрх зүйн хязгаарлалттай эсэхийг шалгаж, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг анхааруулъя.
Хэлэлцүүлгийн модератороор Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Гантулга ажиллав. Хэлэлцүүлгээр иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт, түүнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар улс төрийн болон салбарын судлаачдын илтгэлийг сонсож, оролцогчдын байр суурь, саналыг нээлттэй хэлэлцсэн юм.
Хэн төр барихыг, хэнд итгэл үзүүлэхийг, Монголын улс төр цаашид ямар чиглэлээр явахыг ард түмэн өөрсдөө шийдэг. Учир нь төрийн эрх мэдлийн жинхэнэ эзэн бол улс төрийн намууд ч биш, албан тушаалтнууд ч биш, Монголын ард түмэн юм.
Түүний дараа уг хуулийг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээлэл хийж, У.Отгонбаярыг мэтгэлцээнд урив. Тэрээр маргааш чуулганы үүдэнд тусгайлан индэр засаад хоёр талаасаа гурав хүртэлх оролцогчтой мэтгэлцээн зохион байгуулах уриалга дэвшүүлсэн юм
