Гэрийнхээ тавилгыг сонгоход сайхан загвараас гадна өдөр тутмын хэрэглээгээ бодолцох хэрэгтэй болдог. Гал тогоондоо хэрхэн ажилладаг, ямар зүйлсээ хаана хадгалах, өрөөнийхөө зайг яаж ашиглах зэргээс тавилгын төлөвлөлт эхэлнэ.

Kitchen ALL брэндийн шинэ шоурум эдгээр хэрэгцээгээ загвар, материалын бодит сонголттой холбон харах боломжийг санал болгож байна.

Өөрийн орон зайг төсөөлөхөөс эхэлнэ

Тавилга Плазагийн 2–3-р давхарт байрлах шинэ шоурумд гал тогоо болон өрөөний тавилгын шийдлүүдийг танилцуулжээ. Хэрэглэгчид өнгө, материал, гадаргуу, хийцийг биечлэн харж, өөрийн гэрт ямар зохицол тохирохыг харьцуулан сонгох боломжтой.

Мэргэжлийн зөвлөхтэй ярилцахдаа өрөөний хэмжээ, гэр бүлийн хэрэглээ, амьдралын хэв маягаа хамтад нь авч үзэж болно. Ингэснээр сонирхсон загвараа өөрийн орон зайд хэрхэн хэрэгжүүлэх, төлөвлөлтийн аль хэсэгт илүү анхаарах хэрэгтэйг тодруулахад дөхөм болох юм.

Сонголтоос хэрэгжүүлэлт хүртэл

Kitchen ALL нь тавилгын төлөвлөлт, үйлдвэрлэл, угсралт, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэг. Захиалгат гал тогоо, хувцасны шкаф, хүүхдийн өрөө болон бусад тавилгын шийдлийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн Монголдоо үйлдвэрлэж байна.

Шинэ шоурумд 2026 онд Италид танилцуулагдсан загваруудаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг танилцуулж байгаа бөгөөд цаашид ч шинэ загваруудыг цувралаар дэлгэх аж. Хэрэглэгчид эдгээрээс гэрийнхээ өнгө төрх, хэрэглээнд нийцэх санаагаа олж, зөвлөхтэй хамтран шийдлээ төлөвлөх боломжтой.

2001 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Kitchen ALL брэнд 25 жилийн ойгоо тохиолдуулан шинэ шоурумынхаа албан ёсны нээлтийг өнөөдөр буюу аравдугаар сарын 30-нд хийхээр болжээ.

Шинэ шоурум: Тавилга Плаза, 2–3-р давхар.