Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарыг нийслэлд 2.6 тэрбум төгрөгийн хохирол төлөх ёстой гэж тогтоогдсон ч НЗДТГ-аас 1.2 тэрбум төгрөгийн хохиролтой гэсэн мэдүүлэг өгчээ
18 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.11/ 10.00 цагт эхэлсэн юм. Эл шүүх хуралд Т.Даваадалайгийн өмгөөлөгч ирээгүй улмаас хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргаж завсарлага авсан. Харин шүүх хурлын завсарлага дуусаж, сая эхэллээ.
Хойшуулах хүсэлтийн талаар Шүүгч "Т.Даваадалайн өмгөөлөгч Баасанжаргал 12-нд Хөх хот явна' гэж байгаа юм. Өнөөдөр чинь 11-р сарын 11-ний өдөр шүү дээ. Хурал хойшлуулах хүсэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч Оюунцэцэгээс 'Арваннэгдүгээр сарын 11-нд Солонгосоос ирнэ' гэсэн хүсэлт ирүүлсэн. Солонгост байгаа хүн яаж гарын үсэг зурсан юм.
Хэрэг ирээд 45 хоног болсон байна. Хууль ёсоор 45 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Анх 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байсан ч 30 хоногоор сунгасан юм байна. Хангалттай хугацаа өнгөрсөн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ" гэлээ.
Ийнхүү шүүх хуралд Т.Даваадалай өмгөөлөгчгүйгээр шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэт оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарыг нийслэлд 2.6 тэрбум төгрөгийн хохирол төлөх ёстой гэж тогтоогдсон ч НЗДТГ-аас 1.2 тэрбум төгрөгийн хохиролтой гэсэн мэдүүлэг өгчээ.






