|
Тэрбээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчид “Багтай зэвсэглэсэн хүмүүс намайг нүцгэлж гүйлгэн, цахилгаан бороохойгоор цохиулж, зодох зэргээр эрүүдэн шүүсэн” гэх асуудлыг хэвлэлд ярьжээ.
Энэ нь “Дахиад өр тавь” гэсэн үг биш, бас “Огт битгий өр тавь” гэсэн үг ч биш гэдгийг уншигч та ойлгосон байх гэж найдаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд болон хардах сэрдэх донтой энэ нь хүндэрч хүчирхийлэлд шилжиж байгаа иргэддээ хандаж хэлэхэд таны үйлдэл бүр бүртгэгдэж та цаашид хуулийн хариуцлага хүлээхээс өөр гарцгүй болсон гэдгийг үүгээр илэрхийлж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг тусгаад буй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.
Ердөө, хагас жилийн дараа Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болно. Энэ түүхэн шинэчлэлтэй уялдуулж сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчноо урьд хожид байгаагүйгээр “хөдөлгөөд” байгаа. Сонгуулийн зохион байгуулалт зардал бууруулах, хяналт тавихаас гадна жендэрийн эрх тэгш байдлын тал дээр манай улс томоохон дэвшил гаргав.
нэр дэвших гордилого нь тасарсан нэр бүхий гишүүд ирэх сонгууль хүртэл энд тэнд элдэв жагсаал цуглаан зохион байгуулж, Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагахаар иргэний хөдөлгөөнүүдэд захиалгаа өгөөд эхэлсэн гэх мэдээлэл байна.М.МӨНХ
Яг одоо УИХ дээр хоёр том асуудал давхцаж оччихоод байна. Нэг нь Шүүх байгуулах тухай хууль, түүн доторх Авлигын шүүх, нөгөөх нь нүүрсний хулгай, түүний учир шалтгааныг тодруулах нүүрсний сонсгол юм. Угтаа энэ хоёр маань еэвэнгийн хоёр тал л гэсэн үг. “...Хүйн холбоотой” гэвэл яг зохино.
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болохыг мэдээлэв.