хэмжээнд хүрсэн бөгөөд 2022 оны жилийн эцсийн үр дүнгээр тус компани 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учраас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэхүү асуудал нь сонгуультай хамааралгүй болно.
Тэр утгаараа, МАН-аас нэр дэвшихийг горилогчид дахин хөдөлгөөнд орох нөхцөл үүсэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, намын жагсаалтад нийгмийн төлөөллүүд орж ирснээр жагсаалтыг бүрдүүлэх хүмүүс ч түүнд нийцсэн бодлогоор бичигдэж таарна. Өөрөөр хэлбэл, ингэснээр МАН-ын жагсаалт “эвдэрч” байгаа хэрэг юм.
Улс төрийн хүрээнд “яриа” үүсгэсэн нэг үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэр юу юм гэхээр, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт буюу хангайн бүсийн аймгуудад АН-ын “Бүтэн ардчилал” хэмээх мөрийн хөтөлбөрийн санал асуулга, хэлэлцүүлэг болсон.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгохоор шийджээ.
Тодруулбал, 1990 оны гуравдугаар сарын 9-нд МоАХ-ны нэг хэсэг болсон Ногоон зам болон Монголын ногоонтны хөдөлгөөний хэсэг гишүүд хамтран Сүхбаатарын талбай дээр Ногоон намыг үүсгэн байгуулах тунхгийг олон нийтэд танилцуулсан. Хоёр сарын