МАН-ын жагсаалт “эвдэрчээ”
2024/03/04
УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ утгаараа, 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль шинэ дүрмээр явагдана. Одоохондоо нэр дэвшигчид тодорхой болоогүй байна. Өмнөх сонгуулиудаар өдийд нэр дэвшигчид хэдийнэ тодорчихсон “далд” сурталчилгаа эхэлчихдэг байв. Бас улс төр ч сүрхий бужигнаатай болдог байлаа. Харин энэ удаад намууд тойрогт өрсөлдүүлэх, жагсаалтад бичих хүмүүс дээрээ бодлогын хувьд тогтох гээд дотоод тохироогоо хийцгээж буй аж.
Энэ тухайд эрх баригч МАН ерөнхийдөө хөзрөө түрүүлээд дэлгэж байх шиг байна. Тус намын Удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 29-нд хуралдсан. Түүгээр “...Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, сонгуультай холбоотой бусад асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдээлсэн. Тэгвэл тэр дунд “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг оруулах” тухай асуудал оржээ.
Энэ талаар арваад цагийн турш хэлэлцжээ. Ямартай ч багш нарын, малчдын зэрэг нийгмийн төлөөллийг 2024 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын нэрийн жагсаалтад оруулах талаар ярьсан байна. Ингэхдээ багш нар, малчид гэхэд л өөрсдөө төлөөллөө сонгоно. Түүнийг нь намынхаа жагсаалтад бичнэ. Ийм зарчим дээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөл үүнийг дэмжсэн байна. Дашрамд, МАН-ын Удирдах зөвлөлд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Д.Сарангэрэл, Б.Тулга, Г.Амартүвшин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ж.Батжаргал, П.Баттөр, Э.Батшугар, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, О.Буяннэмэх, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Г.Золзаяа, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Номин, Ц.Нямдорж, Б.Оюунбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн, Н.Уламбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын 36 хүн багтдаг байна. Маргааш нь 2024 оны гуравдугаар сарын 1-нд уг асуудлыг МАН-ын Улс төрийн бодлогын зөвлөлөөр хэлэлцжээ. Энэ бүтцийг 2021 оны сүүлчээр болсон МАН-ын 30 дахь Их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтөөр Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго бүхий Улс төрийн бодлогын зөвлөлийг ажиллуулахаар болсон.
Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд үе үеийн Ерөнхий сайд, намын даргаар ажиллаж байсан гишүүдээ багтаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан эрхмүүд хуралдаж, “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллийг бичих нь зүйтэй” гэдгийг дэмжжээ.
Гэхдээ энэ нь жагсаалт горилж байсан улстөрчдөд томоохон “цохилт” болчих талтай. Яагаад гэхээр сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш цөөнгүй улстөрч “...Би эрэмбээрээ жагсаалтад бичигдэнэ” гэдгээ ил тодорхой ярьж байсан. Бэлтгэлээ ч базаагаад явж байсан биз. Тэр утгаараа, МАН-аас нэр дэвшихийг горилогчид дахин хөдөлгөөнд орох нөхцөл үүсэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, намын жагсаалтад нийгмийн төлөөллүүд орж ирснээр жагсаалтыг бүрдүүлэх хүмүүс ч түүнд нийцсэн бодлогоор бичигдэж таарна. Өөрөөр хэлбэл, ингэснээр МАН-ын жагсаалт “эвдэрч” байгаа хэрэг юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2024/03/04
DYYDLGR VWALDI80955877
Зочин · 2024/03/04
боловсролтой мэдлэгтэй хувийн амбиц хөөдөггүй туршлагатай гээд бүгдийг л харах л хэрэгтэй дээ янз бүрийн тогтворгүй хүүхдүүд оруулж хүчингийн хэрэгт шийтгүүлдэг шиг нүдний булай болов доо мөн залуус нь хууль зүйн мэдлэгтэй гэх мэт
Зочин · 2024/03/04
Огт хэрэггүй хулгайч луйварчдаас шигшиж чадахгүй бол МАН өөрөө сөнө
Зочин · 2024/03/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/04
DYYDLGR XN80955877
Зочин · 2024/03/04
SEXSEER ULCHLI80955877
бат · 2024/03/04
Энэ сонгуулиар МАН л дэмжнээ
Зочин · 2024/03/04
41DSH S XUSSN ERTEI80955877
Зочин · 2024/03/04
S AWI80955877