Сайтын эздийг нухсан загвараар Б.Наранхүү, Х.Бат-Эрдэнэ нарыг газрын сонсголд оруулахад л бүх зүйл ил болно
2 цагийн өмнө

Сайтын эзэн дөрвөн хүүхнийг түүж аваад нүдэж үзүүлсэн. Бүхий л талаас нь ухаж байр, газар, хөрөнгө мөнгө, нөхөр хүүхэд арай л тэрний тэр энэ хүүхнийх нь нууц амраг гэж зарлаагүй.
Энэ загвар бол их боломжтой, ашигтай загвар гэдэг нь батлагдаж байна. Яагаад гэвэл гарсан үр дүнг нь бүгдээрээ харсан. Хэвлэл мэдээлэл шиг тэр дундаа цахим хэвлэл, вэбсайт шиг муу муухай зүйл энэ орчлонд байхгүй гэж бүгдээрээ ярьж байна. Тэнд дан хулгай, худлаар амьдардаг хүмүүс үүрлэжээ гэж нийгэм дүгнэсэн.
Яг энэ загварыг УИХ-аар явуулах гэж байгаа газрын сонсголдоо ашиглавал их боломжийн юм шиг байна. Нийслэлд 92-25 онд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолыг 26 оны аравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганаар баталсан. Уг сонсголыг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү даргалах юм. Сонсголыг сайтын эзэн хэдэн хүүхнийг түүж аваад нүдэж үзүүлсэн загвараар Мон Ураны Б.Наранхүү, “Алтай констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ хоёрыг сонгож аваад “нүдэхэд” хангалттай.
Тэр хоёрын газар авсан өгсөн, зарсан үрсэн гэдэг хүмүүсийн хардлагыг нь тал талаас нь харуулаад баримтуудыг үзүүлэхэд Улаанбаатар хотын газрын наймааны 80 хувь нь ил болно гэдэг үнэн. Харин нөгөө загвараа л сайн мөрдөх хэрэгтэй. Бэлэн загвар байхад сонсгол даргалах Ц.Баатархүүд айгаад байх юмгүй. Бэлээхэн загвар,яаж хийх заавар, юу юуг яаж үзүүлэх вэ гэх бүх зүйл бэлэн юм чинь.
Улаанбаатар хотын газар гэхээр л дээрх хоёр эрхэм зүгээр хар аяндаа санаанд чинь бууж байгаа биз дээ. Газар зарсан гэж хардагдсан хүмүүс нь ил, харин хэн хэн гэдэг хотын дарга газар олгож, зарсан мөнгөнөөс нь авч хөлжиж баяжсан бэ гэдгийг дурайтал гаргаад ирэх хэрэгтэй.
Д.НАЦАГ






