Н.Тавинбэх нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
23 цагийн өмнө
Эрчим хүчний сайд болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал өнөөдөр /2026.11.20/ Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдсон.
Тэд нийт 318 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.5 буюу хахууль өгөх, авах гэсэн зүйл ангиар шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн юм. Тэгвэл өмгөөлөгч нэмэгдсэн, зарим гэрчүүд ирээгүй үндэслэлээр шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 02-нд болсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн үеэр шүүгдэгч Н.Тавинбэх "намайг буруутгаж байгаа асуудалд үндэслэлгүй зүйл олон байна. Гэхдээ би энэ хэргийн учрыг олтол эцсээ хүртэл явна“ гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.







Зочин · 18 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 21 цагийн өмнө
Хяналтгүй параламентын засаглалтай болоод улсын хөгжил удаан гарц нь 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянах эсвэл Монгол улс ёрөнхийлөгчийн засаглалтай болчихвол төсөвөөс төрөх тэр бумтаны тоо цөөрч улс эзэнтэй болж хөгжнөө