Сайн уу? Би одоо 24 настай. Би өөрөө уух хүсэлгүй. Архи виски бол бүр уудаггүй. Уухаар бол пиво л уудаг гол асуудал юу вэ? гэхээр би уух болгондоо асуудал тарьдаг тэгээд зогсохоо мэдэхгүй уудаг бас уухчихаараа тамхи татдаг. Эрүүлдээ бол татдаггүй.

Найз залуу маань дэлгүүрт ажилладаг манайхаар тэр байрныхан 8 давхарт байдаг. Тэгээд уух болгондоо найз залуудаа орж агсан тавьдаг. Би уулан найз залуугаа надад халамж анхаарал хэрэгтэй байна, халамжлуулж эрхлэх л хүсэлтэй байдаг юм. Нилээн олон удаа ийм зүйл болсон. Тэгээд маргааш нь шартаад үхэх гэж байгаа юм сэрдэг. Тэгээд найз залуутайгаа чаталсан чатаа харахаар бүр үхчихмээр санагдах юм. Маш их харамсаж бүр амиа хорлочихмоор санагддаг.

Уухаа больё одоо уухгүй гэчихээд найз нөхөд баяр ёслолоор уудаг. Уухчихаад хэтэрхий их давраад ахиад уугаад л байдаг. Би яг яах вэ? яах ёстой вэ? Ахиж алкохолны төрлийн зүйл хэрэглэмээргүй байна.

Даанч өөрийгөө захирч чадахгүй дээрээс нь найзууд бас сайн уудаг. Би өөрийгөө өөрчилмөөр байна. Дахиж найз залуугаа зовоомооргүй байна. Хүн шиг аятайхан уучихаад дуугай унтаж чадахгүй юмаа Надад зөвлөгөө өгөөч