Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн хүсэлтээр зогсоожээ
1 цагийн өмнө

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь энэ сарын 15-ны 07.00 цагийн орчимд малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16.50 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байдаг.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 16 хоногийн турш зохион байгуулсан юм.
Тэгвэл Тариалан сумын ЗДТГ-ын мэдээлснээр, эмэгтэйн ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон гэв.
Энэ талаар эмэгтэйн аав Х.Баяраа “15 хоног охиныг минь хайлаа. Ах нь өөрөө эрлийг зогсоох хүсэлт гаргасан. Олдохгүй байгаа юм чинь энэ олон хүмүүсийг ингэтэл туйлдуулаад яах вэ.
600 гаруй хүн хайсан шүү дээ. Олбол олчихоор цаг хугацаа өнгөрлөө. Ламд ч зөндөө үзүүллээ, олдохгүй шинж гарахаар нь ийм шийдвэр гаргалаа. Цас хавар хайлахаар юу болдог юм бол. Явуулын хүн таарч аз болж олж ч болно гэж горьдох юм” хэмээн Цахиур.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.







xxxx · 20 минутын өмнө