Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны IX Бага хурал болж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү Бага хуралд нийт 499 төлөөлөгч оролцож, намын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар хэлэлцжээ.

Мөн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг улираах асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар дахин сонгов.