Дуурийн урлагаар олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж, сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Ардын жүжигчин цол хүртэхээр болжээ.

Тэрээр 1988 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Тэрбээр Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд төгсөж, 2009 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн юм.