ТОДРУУЛГА: А.Ганхуягийн залилах гэмт хэрэгт прокуророос хорих ял оногдуулах санал гаргасныг шүүхээс "торгох ял" оногдуулжээ
15 минутын өмнө

"Ногоон автобусны гэх хэргийг дахин хэлэлцэж А.Ганхуягт 40 сая төгрөгийн торгох ял оногдууллаа” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа.
"Ногоон автобус”-ны гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох авлига, залилах хэргийг өмнө нь шүүхээр хянан хэлэлцсэн. Тодруулбал, А.Ганхуягт холбогдох авлигын гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулж, одоо хорих байгууллагад ялаа эдэлж байгаа.
Харин шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүх эсэргүүцлийг хүлээн авсанаар өнөөдөр залилах гэмт хэргийг хэлэлцэж, прокуророос хорих ял оногдуулах санал гаргасныг шүүхээс торгох ял оногдуулсан" хэмээв.






