Энэ оны наймдугаар сард Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах  "GS25" дэлгүүрийн ажилтан руу үл таних этгээд хутгатай дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорт шилжүүлжээ.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас “Ажлын байран дээр ажлаа хийж байсан ажилтан руу хутгатай этгээд дайрч гэмтээсэн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэргэлсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан дөрвөн удаа цээж болон гуя хэсэгт нь халдаж гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан. Иргэн Б-д эргүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж хэргийг прокурорт хүргүүлсэн” гэв.