ЗГ унав. Одоо манайхан дараагийн ЗГ, Ерөнхий сайд хэн байх бол гэсэн уламжлалт “бөхийн таавраа” дэвшүүлсээр. Уг нь ингэх хэрэггүй л дээ. Зүй нь өнөөгийн улс төр-эдийн засгийн байдал, түүний хүрсэн түвшин, хандлагад шинжилгээ хийх ёстой юм.
Урьд улс төр бужигнаж пижигнэхээр сониучирхдаг байв, бүгдээрээ. Одоо тэгвэл тэгэх дэмий болжээ. Инээд биш ханиад болохоор болчихож.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр намууд хамтраад байгуулсан Засгийн газар жил ч бололгүй тарлаа. Одоо олонх болсон МАН дангаараа Засгийн газрыг байгуулахаар ярьж байна.
. Гэтэл манайд ийм хэм хэмжээ нэгэнт үгүй болсныг, ямар ч ичих, зовох мэдрэмжгүй болцгоочихсныг 2025 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ЗГ-т итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцсэн УИХ-ын хуралдаан харуулав.