2026 оны 01 сарын 05 өдөр
Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  шинэ жилийн мэндчилгээ тун даруухан байлаа.  Түүний мэндчилгээнд ирээдүйн амлалт бараг үгүй.  Улстөржсөн өнгө аяс, эдийн засгийн тухай дүгнэлт байсангүй.  Харин анхааруулга маягийн агуулга багтаасан нь “Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна