Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны гурав, гал түймрийн 42 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж нас барсан харамсалтай явдал болсон байна.

Алба хаагчид дөрвөн иргэний аюулгүй байдлыг ханган, 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тодруулбал хоёр гэр, 16 өвөл, зуны сууц, хогийн цэг тав, автомашин хоёр, чингэлэг хоёр, орон сууцанд эд хогшил шатсан таван дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн болохыг НОБГ-аас мэдээлэв.

Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.