МАН-ын дарга Н.Учрал намын даргын хувиар саяхан урд хөршид айлчлаад ирсэн. БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол Улс ойрын жилүүдэд аль салбарт, ямар чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх вэ гэдгийг тодорхойлсон стратегийн шинжтэй айлчлал байв.
Улаанбаатар хотын хэмжээнд 272 мянга орчим айл өрх орон сууцанд амьдардаг. Эдгээр айл өрхийн ус, дулааны засвар ашиглалт, үйлчилгээг 70 контор хариуцан ажиллаж байна. Тодруулбал, айл өрхийн 48 хувийг нийслэлийн өмчит Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, 52 хувийг хувийн хэвшлийн 68 орон сууцны контор хариуцаж буй.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насны хүнд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад суурилуулсан 2,600 гаруй ухаалаг камерын тусламжтайгаар зам тээврийн осол, саадыг цаг алдалгүй илрүүлж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Энэхүү уулзалтын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн үгэндээ шатахуун хадгалах сав барих ажилдаа яаралтай орж хэрэгжилтээ зуун хувь хангах шаардлагатайг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно.
УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гишүүн намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг шийдвэрт санал нэгдсэн. Олон намаас бүрдсэн УИХ-ын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй.
Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг.
Маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд хаврын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ. Хаврын арга хэмжээ “Туялзуур сэлэм” тэмцээнээр эхэлж, үндэсний шагайн харваа, “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжилнэ.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд болсон.
