Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.
Цахим орчинд Өмнөговь аймгийн төрийн албан хаагч эхнэрээ ухаангүй болтол нь зодсон гэх тайлбар бүхий зураг тараад байсан билээ. Тэгвэл энэ талаар холбогдох албанаас дараах мэдээллийг өглөө.
Тэр тусмаа хууль тогтоох эрх мэдэл рүү гадны байгууллага гар хөлөө дүрж, таалалд нь нийцэхгүй бол олон нийтийн санаа бодол, дуу хоолойг хааж, хэдхэн хүнийг вакумжуулж барьж байгаад хүссэн хуулиа гаргуулна гэдэг хэрээс хэтэрсэн үйлдэл болох биз ээ.
Хүүхэд мансууруулах бодистой холбоотой асуудалд холбогдсон бол хамгийн түрүүнд тухайн хүүхэд хохирогч болсон уу, ашиглагдсан уу, гэр бүл, сургууль, сэтгэл зүйн ямар эрсдэл байсан бэ гэдгийг мэргэжлийн түвшинд үнэлэх ёстой. Хүүхдийн ирээдүйг нэг алдаагаар нь бүрмөсөн хааж болохгүй.
-Нэгдүгээрт, ижил төстэй бүх гэрээ, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд шалгах шаардлагатай. Хоёрдугаарт, эрүүгийн болон иргэний эрх зүйн заагийг тодорхой ялгах, эдийн засгийн шийдвэрийг заавал гэмт хэрэгт тооцох хандлагаас зайлсхийх хэрэгтэй. Гуравдугаарт, шүүхийн хараат бус байдлыг бодитоор хангах институцийн баталгааг бэхжүүлэх хэрэгтэй.
Монгол, Солонгосын алдартай уран бүтээлчдийн гайхамшигт дуу, хөгжмийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, мэдрүүлэх тус тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Үүнээс гадна аялал жуулчлалын байгууллагууд нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, малчдаа бодитоор дэмжих бүрэн боломжтой. Үүний тулд орон нутгийн удирдлагууд хувийн хэвшилтэйгээ хамтран, худалдаа үйлчилгээний төрөлжсөн цэгүүдийг хамгийн оновчтой байршилд шийдэж байгуулах шаардлагатай байна.
