Бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 11-ний 23:59 цагт хаагдана. Цаашид цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин явагдахгүй тул заасан хугацаанд амжиж хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээхийг Боловсролын Ерөнхий Газраас санууллаа.
Мөн хил залгаа ОХУ-ын бүс нутгаас баавгай орж ирсэн тохиолдол байна. Суурьшлын бүсэд ихэвчлэн идэш тэжээлийн дутмагтай, туранхай, бамбаруушаа дагуулсан баавгай орж ирж буй. Тэднийг буцаад ой руу нь оруулах үйл ажиллагаа явуулж байна.
Үндэслэлтэй гэж үзэхгүй. Үндэслэлтэй гэж үзсэн бол бид анхнаасаа гомдол гаргахгүй байсан. Цагдан хорих нь ял биш. Хүнд зүйл ангиар яллагдагчаар татсан гэдэг нь хүнийг автоматаар цагдан хорих үндэслэл болдоггүй. Тухайн хүнд хамаарах бодит эрсдэлийг тусад нь тогтоох ёстой.
Ингэснээр ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн хуучнаараа буюу 08:00-20:00 цагийн хооронд тогтоосон бүсчлэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж авто замын хөдөлгөөнд оролцуулах журам үйлчилнэ.
Хамаг хайран цаг, мөнгөө тэгэн үрээд байтал намынхан нь новширч. Солонгос хоолны панчаан шиг баахан гүйлгэж байгаад ард нь С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчид үзэж магад гэх хүслээ хэлж. Бас л зэвүүн шүү, нэг үе, нэмээд улс төрд удаан хамт явчхаад. Жилийн турш бэлдсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн усалгааг нь ойртоод ирүүт нь зэрэг зэрэг гарч ирээд хатаачих гэж.
