|
“...Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон”, “... МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч бол Т.Бадамжунай” гэхийг сонсоогүй хүн Монголд цөөхөн биз ээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өчигдөр зуурдаар таалал төгсчээ. Тэрээр 2008-2012 оны парламентад сонгогдон ажиллаж байсан билээ. Уул уурхайн инженер мэргэжилтэй тэрээр эрх баригч намын авлигачдын эсрэг, улс эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, шударга ёсны төлөө ард түмний дуу хоолой нь болж, үгээ зоригтой хэлж явсан.
Улаанбаатар хотод хөдөлмөр эрхлэгчдийн сарын дундаж цалин 1.2 сая төгрөгт хүрсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос өгсөн. Үүний дараа статистикийн байгууллага ард иргэдийнхээ бодит амьдралаар даажигнан тохуурхлаа гэсэн шүүмжлэлийг хүртэв.
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах санаархал үр дүнд хүрэхгүй нь бараг тодорхой болов бололтой. Баасан гарагийн хуралдааны эхэнд түүний хэлсэн үг олон зүйлийг тодорхой болгочих шиг.
Өөрөө түй ч ёс зүйгүй, бусдын зовлон бэрхшээлээр дуулиан хийж, сенцааци дэгдээх гэсэн увайгүй бодол санаатай хүн УИХ-ын Ёс зүйн дэд хороог даргална гэж байх уу. Хумсаа нуусан муур шиг үйлдэлтэй энэ хүнээ огцруул, М.Энхболд дарга аа.
Гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг таиланд залуу Өмнөд Солонгос улсыг зорьж мөрөөдлөө биелүүлэхээр 30 удаа гоо сайхны хагалгаанд оржээ. Харин үүний үр дүнд тэрбээр солонгос залуу шиг болсон байна.
Эрх мэдлийн төлөө улстөрчид улайран тэмцэлдэж байна. Өөрсдийгөө олон нийтэд шударга зүйл хийж байгаа мэт оролдлого явуулж буй УИХ-ын гишүүд М.Энхболд гэх “дайсныг” дарж авах гэж байгаа нь гээд л сүржин мэдэгдэл хийн, янз бүрийн ааш авир гаргах ажээ.
36 настай вьетнам бизнес эрхлэгч залуу Тран Нгок Фук өөрийн алтан эдлэлийн бичлэгээ цахим орчинд тарааснаар олон хүний шуналыг хүргэж байгаа юм.
Монгол хүн оюуны чадамжаараа хэзээд л тэргүүлсээр ирсэн. Энэ оны байдлаар дэлхийн 113 улс орныг харьцуулсан судалгаагаар тавдугаар байрт бичигдсэн байдаг.
"М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол чирч гаргана"
Орчны бохирдлын үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Төмөрчулуунаас утааны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодрууллаа.
Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд Элчин сайдын яамныхаа өмнө эмэгтэй хүн зодож танхайрсан хэрэг өчигдөр гарсан байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад шүдний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь Монголын нүүр, ам, эрүүл ахуйн холбооноос хийсэн судалгаанаас харагдаж байна. Тодруулж хэлвэл, насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь шүдний ямар нэг өвчлөлтэй болохыг тогтоожээ.
Талийгч Ч.Чамин-Эрдэний 49 хоног маргааш буюу 12 дугаар сарын 12-ны өдөр болно. Тэрээр “Монгол модель” загварын агентлагт харъяалагддаг байсан бөгөөд “Mongolia’s next top model 2018” шоу нэвтрүүлэгт оролцож байх үедээ ийнхүү харамсалтайгаар амиа алдсан билээ.
МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо 11 сарын 29-нд хуралдан, М.Энхболд, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан ч түүнийгээ хэрэгжүүлээгүй юм.