2021 оны 01 сарын 23 өдөр
ТЦА: Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй, тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар зорчуулж байгаа

ТЦА: Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй, тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар зорчуулж байгаа

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй, тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар зорчуулж байгаа. Тодруулбал, хүнс, шатахуун, өвс зэрэг тодорхой чиг үүргийн машинуудыг гаргаж байна. Харин хувийн жижиг авто машинтай иргэдийг гаргахгүй байгаа" гэх мэдээллийг өглөө.

ГОЛ ТОГЛОГЧ | Шинэ дэглэмийн автор

ГОЛ ТОГЛОГЧ | Шинэ дэглэмийн автор

"Хүмүүс адилхан цаг хугацаанд амьдарч буй атлаа зарим нь түүхийг бүтээж, үлдсэн нь тэднийг харж амьдардаг. Бидний амьдрал зөвхөн дурсамж үлдээхэд бус, түүх бүтээхэд зориулагдах ёстой”. 10 жилийн өмнө гаргасан номондоо тэр ингэж бичжээ. Харин өдгөө тэр түүхийг бүтээж, бусад нь түүнийг ажиглан харж байна.

Худалдаа үйлчилгээний төвүүд ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байх төлөвтэй байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарна уу

Худалдаа үйлчилгээний төвүүд ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байх төлөвтэй байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарна уу

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Батманлай "Худалдаа үйлчилгээний төвүүд ойрын өдрүүдэд оочер дараалал, ачаалал ихтэй байх төлөвтэй байгаа тул иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарахыг хүсье. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа тогтмол үргэлжлүүлэх юм. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэдийг Улаанбаатар хотоос гаргах ажил үргэлжилсээр байгаа" гэв.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 19 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 19 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.