2017 оны 05 сарын 24 өдөр
Сэрэмжлүүлэг: Хүүхэд мөргөж гэмтээгээд  гэрт нь хүргэж өгөөд явжээ

Сэрэмжлүүлэг: Хүүхэд мөргөж гэмтээгээд  гэрт нь хүргэж өгөөд явжээ

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна. 

Хотын удирдлагууд үүл даргын багийн 39 тэрбум төгрөгийн зөрчлийг хэзээ ил болгох вэ?

Хотын удирдлагууд үүл даргын багийн 39 тэрбум төгрөгийн зөрчлийг хэзээ ил болгох вэ?

-Аудитийн хийсэн шалгалтаар ганцхан жилийн дотор 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь ихээхэн асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ-  Үүл даргын багийнхан хөрөнгө оруулалтын данснаас нийгмийн асуудал шийдвэрлэхдээ 500 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай зар сурталчилгааны гэрээ байгуулахдаа 904.7 сая төгрөгийг үрэлгэн зарцуулсан. Түүнчлэн баяр ёслол, уралдаан тэмцээн, бэлэг дурсгал зэрэгт 163 сая төгрөгийг үр ашиггүй зарсан. Мөн Зсаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гадаад томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг зүйлсийг аудитын газраас тогтоожээ

Тусгай сургуулиудаа Ерөнхийлөгчийн ивээлд авъя

Тусгай сургуулиудаа Ерөнхийлөгчийн ивээлд авъя

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал, нийгэм дэх оролцоог дэлхий нийтээрээ ихэд анхаарах болжээ. Тэдний амьдрах, сурах орчинд хэрхэн анхаарч байгаа нь улс орны хөгжлийн нэгэн хэмжүүр болж байна.  Саяхан 29 дүгээр сургуулийн сурагчид өөрсдийн сурч боловсрох эрхийн төлөө жагсаал зохион байгуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зохион байгууллаа.

Монгол Төрийн тэргүүний босго өндөр

Монгол Төрийн тэргүүний босго өндөр

Монгол төрийн үүсэл хөгжил МЭӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрний хаан Модун Шаньюйгаас эхтэй гэж үздэг. Хүннү гүрний хаан Шаньюйгаас эхлэн төрт ёсны уламжлал тогтсон бөгөөд 1189 онд Тэмүүжин хамаг монголын хаанаар өргөмжлөгдөх үеэс Монголын төр ёсны хөгжил харцангуй шинэчлэгдэн нүүдэлчдийн  нийгэм, улс төр нь бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой, Монгол төр өөрийн түшмэдээ хатуу шалгуураар бэлтгэж, шалгаруулдаг системтэй болсон байдаг.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 28. Буд гараг. Гоё хүүхэн одтой, Хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.                           Барилдлага: Үхэх 

Доён Болдын гэм бурууг өнөөдөр шүүнэ

Доён Болдын гэм бурууг өнөөдөр шүүнэ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Доён Болд нарыг шүүх хурал болно. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарсан ба хэргийн холбогдогч Доён хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ. 

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 24-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу...