Монгол Улсын Засгийн газар хилээ хааж, олон улсын нислэгээ бүрэн зогсоож, гаднын аль ч улсын иргэдийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж байсан ч энэхүү шийдвэрээ хөсөр хаян тахлын голомтот бүс нутгаас 105 ажилчин оруулж ирэх эргэж буцсан, хариуцлагагүй шийдвэр гаргасныг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 10 хүн шинэ коронавиурсийн халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа, бүгдийнх нь бие сайжирч байна. Хоёр өвчтөн хүнд байсан, өдөр тутам бие нь сайжирч байна
Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.03.21 / ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг Монголын 53 оюутныг татан авах ажиллагааг Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгууллаа. Тэдгээр оюутнууд Кызыл хотноо эмчийн хяналтанд байсан бөгөөд Улаангомд ирэхэд нь тусгаарлах байранд шилжүүлээд байна.