Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн онцгой комиссийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу тус аймгийн төвийн авто замын хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 20:00 цагийн хооронд түр хязгаарлан ажиллаж байна.