2026 онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт тохиож, бүх нийтээр амарна.

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу Их эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдөр нь Монгол бахархлын өдөр юм. Монгол бахархлын өдөр нь Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны түүхэн үүрэг, монголчуудын өв соёл, үндэсний үнэт зүйл, тусгаар тогтнолын үнэ цэнийг эргэцүүлэн дээдлэх утга агуулгатай.

Мөн 2026 онд арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласан өдөр, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр бүх нийтээр амарна.