2024 оны 12 сарын 14 өдөр
Д.Отгонбаатар: Ханиадыг уламжлалт анагаах ухаанаар маш үр дүнтэй эдгээж байгаа

Д.Отгонбаатар: Ханиадыг уламжлалт анагаах ухаанаар маш үр дүнтэй эдгээж байгаа

Хөхөөр хооллодог хүүхдийн өвчнийг ханиад гэлтгүй уламжлалт анагаах ухаанд яаж эдгээдэг вэ гэвэл ээжид нь тан уулгадаг. Эхийн сүүгээр дамжуулж эмчилдэг. Шингэн төрлийн эмээр эмчлэхээр бол хүүхдэд ойр ойрхон бага багаар балгуулж уулгадаг. Тан учраас хоруу чанар байж таараа. Тиймээс ямар насны хүнд өгөх гэж байгаагаасаа шалтгаалаад тун, цаг, хэзээ яаж өгөх вэ гэдгээ мэргэжлийн эмчийн заалтаар өгөх хэрэгтэй.