Оюутан цагаас эхлээд олон жил ажилласан байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй, пүрэв гаригт шүгэл үлээсэн тул өнөөдөр ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халагдах тушаалаа гардан авлаа.
Сэтгэл догдлуулсан баярын тоглолтод таныг ээж, эхнэр, хайртай бүсгүйтэйгээ хамтдаа ирж тухлан сууж баглаа цэцэгнээс ч үнэ цэнтэй дурсамж бүтээж, нэгэн өдрийг хамтдаа дуунд уярч, хайраар хөглөгдөн өнгөрүүлэхийг урьж байна.
Цагдаагийн газарт 22:25 цагт ирсэн тул Цагдаагийн газрын даргаар ахлуулсан 13 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэйгээр нутгийн иргэдийн хамт Төгрөг сумын төвөөс Төгрөгийн эх баг Хөх хад гэх газар хүртэл эрлийн ажиллагааг зохион байгуулан самналт хийхэд тус сумын төвөөс баруун тийш 8 орчим км-т унтаж байхад нь 03:55 цагт олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол бий болгосон бол энэ жилийн тухайд, Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол хийх боломжтойг албаныхан танилцууллаа. Ингэхдээ зогсоолын тэмдэглэгээ болон босоо тэмдэг хийхээр төлөвлөжээ.
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэр иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М үйлдснийг олж тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байсныг хураан авсан.
