Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн. Дан ганц багшийн цалингаас гадна хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан. Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Үүнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгө 700-800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болчихсон сууж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн хүнд жолоодох эрхийн үнэмлэх олгосноор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.
Шатахууныг тариланчдад хүртээмжтэй, бага үнээр нийлүүлж байгаа нь бидэнд хамгийн чухал дэмжлэг боллоо. Хаврын тариалалтын ид ачааллын үед шатахууны тасалдал үүсэхгүй байх нь хамгийн чухал байдаг. Цаашид ийм төрлийн дэмжлэгийг тогтмол хэрэгжүүлбэл газар тариалангийн салбарт үр ашгаа өгнө гэж бодож байна.
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна.
Эдгээрээс хоолны өдөрлөгийг иргэд сонирхдог. Өнгөрсөн жил Узбекистан улсаас тогооч нар авчирч монголчуудыг пловоор дайлсан. Ингэхдээ төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай асарт орохдоо 5,000 төгрөг төлж, узбек тогоочийн бэлтгэсэн хоолыг амталж байв.
Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг. Тухайлбал 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11-50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.
Пара бочигийн ес дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Пара Бочигийн Холбоо, Бэрс Финанс ББСБ-тэй хамтран Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд амжилттай зохион байгуулж байна.
