COP17 цэнхэр бүсийн (Bluezone) үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах зорилгоор Шуурхай удирдлагын төв нь нийт 11 салбарын 28 чиглэлийн 1364 ажилтан, албан хаагчийг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж байна.
Өглөө гэрээсээ гарахын өмнө угаалтуурт гараа угааж, суултуурын товчлуур дарахад хэрэглэсэн ус хэдхэн секундын дотор нүднээс далд орно. Тэр бохир ус хаашаа явж, хэрхэн цэвэршдэг талаар бид тэр бүр боддоггүй. Харин усны шугамд хоолны үлдэгдэл, үс, нойтон салфетка, ариун цэврийн хэрэглэл, тос, өөх зэрэг зүйлс орсноор асуудал зөвхөн айл өрхийн бохирын шугамаар дуусахгүй.
