Өнөөдөр Нарантуулын замыг түр нээнэ
1 цагийн өмнө

COP17 бага хурлын хөтөлбөртэй уялдуулан энэ сарын 22, 23-нд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээхээр болжээ.
Тодруулбал, бямба гарагт Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ.
Харин ням гарагт Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ.
Дээрх замуудыг даваа гарагийн /08.24/ өглөө 07.00 цагт дахин хаах тул иргэд, жолооч та бүхэн зорчих чиглэлээ төлөвлөн хөдөлгөөнд оролцохыг ТЦА, ЗХУТ-өөс санууллаа.






