Бензин шатахууны хомсдол үнийн өсөлтөд нөлөөлж байна. Хараат байдлыг бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдтай урагшлуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хуулийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк болгох асуудлыг 14 хоногийн дотор Засгийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
Шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй цахим зээлийг давхардуулан авснаас эргэн төлөх боломжгүй болж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг УИХ-ын дарга тодотгосон.
Энэхүү санхүүжилтээр зэрлэг амьтныг унтуулагч зүү, шидэгч буу худалдан авахаар Тендерийн хуулийн дагуу зарлуулсан бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй албан хаагчдын шатахууны зардлыг давхар шийдвэрлэлээ.
Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлдсэн байна. Энэ үйл явдалтай холбоотой бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй. Он гарсаар нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажиллажээ.
