О.Магнай ард түмнээр тоглох оо боль
2013/08/28
О.Магнайд даргын суудал зохисонгүй. Ард түмний талархлыг хүлээж, тэдний амьдралыг ойлгож, гудамжинд ард түмнийхээ өмнөөс өөрийгөө золиослон дуугарч байсан залуу тэнгэрийн юм ярьдаг болжээ. Үүнийгээ ч өчигдөр хэвлэлийн хурлын үеэр баталлаа.
Ард түмний талд дуугардаг байсан хүн бизнесийн байгууллагын талд дуу хоолойгоо хүргэх болов. Даргын суудалд очоод жил ч болоогүй байхад нь амлалтанд нь итгэж өгсөн шагналууд хайран юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын албан тушаал шинэхэн дээрээ сонихон байж. Харин одоо сонирхол нь буурч, хэрэглээчийн төлөө бус харин хэрэглүүлэгчийн төлөө ажиллах болсон байна.
Нэг сарын дараа таксины үнэ эхний км-т 1500 төгрөг дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцохоор болсон тухай Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхи алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон учраас үнэ нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлжээ. Харин тус газраас тэдний саналыг үндэслэлтэй хэмээн үзэж байгаа аж.
Ийнхүү такси үнээ нэмснээр компаниудыг стандартын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлэх, хувийн таксий компаниудыг стандартын шаардлага хангах үйлчилгээг үзүүлэх, хувийн такси үйлчилгээнээс ялгарах тэмдэг тэмдэглэгээтй байхыг шаардаж байгаа бөгөөд ингэснээр хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг хүмүүссийг “шахах” гэнэ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Өнөөдрийн авч хэрэгжүүлж буй энэ алхам иргэдэд таалагдахгүй нь мэдээж. Гэвч 2-3 жилийн дараа талархан хүлээн авах болно. Хувийн такси үйлчилгээнээс болж энэ онд гэхэд таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Мөн хичнээн хүн хохирч үлдэж байгааг хэлэх боломжгүй. Өнөөдрийн авч буй арга хэмжээ бол такси үйлчилгээ сайжруулах томоохон алхам болно” гэж хэлэв. Түүнчлэн Халтуурчдад тавих хяналтыг хэрхэн хийхийг харж байгаарай гэлээ. Ашиг орлого олж буй бүхэн татвар төлөх ёстой.
Гэтэл хувиараа таксинд явдаг иргэд татвар төлдөггүй. Тиймээс хэрэв иргэд такси үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаа бол ямар нэг такси үйлчилгээ үзүүлдэг компанид бүртгүүлэн ажиллах боломжтой гэнэ.
Гэхдээ хүссэн болгон нь такси үйлчилгээ хийхгүй юм байна. Такси компанид бүртгүүлэн ажиллахад гэрээ байгуулан татвар төлөх, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан зөв талдаа рультэй автомашинтай байх гэх мэт шаардлагууд тавигдах аж.
ШӨХТГ-аас өгсөн дээрх мэдээлэл иргэдийг нэлээдгүй бухимдуулж, эгдүүцлийг нь хүргэсэн гэхэд хэлсдэхгүй болов уу. Үнэндээ найдвартайг нь бодож такси үйлчилгээ эрхэлдэг компаниудын тусгай дугаарт иргэд залгаж, дуудлага өгдөг. Гэвч “Уучлаарай ойролцоо такси алга” гэх хариултыг авдаг.
Энэ маягаар такси үйлчилгээ эрхэлдэг бүхий л компани руу залгадаг боловч бүгднээс нь тийм л хариулт авдаг. Хэнээс болж, ямар хүчин зүйлээс болж такси үйлчилгээ эрхэлдэг компаниуд алдагдалд ороод байгаагаа өөрсдөө судалсныхаа дараа үнийн талаар ярих байж.
Ямартай ч үйлчлүүлэгч нь өч төчнөөнөөрөө байхад такси нь хүрэлцдэггүй шүү дээ. Тийм байтал хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг хүчээр шахаж, хавчаад юу хийнэ. Харин такси компаниуд алдагдалд орж байгаа шалтгаанаа өөрсдөөсөө хай.
Найдваргүй үйлчилгээ үзүүлдэг учраас үйлчлүүлэгчид та нараас дөлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Таксины үнэ нэмэх тухай мэдээлэл өгөх үеэр Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшиг хэлэхдээ “Үнэ нэмнэ гэдэг бол чанар сайжирна гэсэн үг.
Үүнийг дагаад хариуцлага ч сайжирна. Нийслэлийн иргэд таксины салбараа дэмжих үүднээс хувийн таксинд суухгүй байх, таксины зогсоолоос эсвэл дуудлагаар үйлчлүүлэх боломжтой. Аль ч улс оронд хүссэн газраасаа гараад такси барьдаг зүйл байдаггүй.
Үүнтэй холбоотойгоор хүссэн газраасаа такси барьдаг явдал үгүй болно. Учир нь такси үйлчилгээний хамрах хүрээнд таксины зогсоолоос барих гэж заасан байгаа. Тиймээс иргэд Энхтайваны өргөн чөлөө буюу нийтийн тээврийн нэгдүгээр эгнээнээс такси барих оролдлого хийхгүй байхыг иргэд анхаарах хэрэгтэй” гэлээ.
Нийслэлийн иргэд дуудлагын таксийг чухалчилдаг үе байсаан. Гэхдээ хэд хэдэн удаа утас цохиж “Уучлаарай” гэдэг үг сонссоныхоо дараа итгэх итгэл нь алга болдог юм билээ. Тиймээс эхлээд үнэ нэмэх тухай ярих бус, харин такси үйлчилгээгээ иргэдэд хүртээмжтэй болгосныхоо дараа энэ тухай ярих ёстой байсан юм.
Өнөөдөр хувиараа таксинд явдаг хүмүүсийн аж амьдрал хангалуун байдаг гэж та нар бодоо юу. Хоногийнхоо хоолыг залгуулах гэж, өчнөөн хүүхдүүдээ тэжээх гэж тэд өдөр шөнөгүй “халтуур” хийж явна.
Гэтэл халтуур хийж, өдөр хоногоо аргацааж байгаа тэдгээр хүмүүст улам бүр дарамт болж, нийгмийн амьдралаас хавчиж шахах хэрэг байна уу. Монголын ард түмэн өнөөдөр МУ-ын иргэн болж төрсөндөө харамсах ёстой юу, хавчигдаж, шахагдах ёстой юу.
Өнөөдрийг эрх чөлөөт ардчилсан нийгэм гэж хэлэхэд бэрх байна. Үүнийг олон хүн хэлэх биз. Монголын ард түмэн өнөөдөр Ардчилсан ерөнхийлөгчтэй, ардчилсан засаглалтай, ардчилсан парламенттай үед хавчигдаж, шахагдаж, эрхээ боомилуулж, захиргаадалтанд ороод байгаагаа эрх биш анзаараа байлгүй.
Дэлхийн жишиг, чанар гэсэн хоёр үгээр үнийн өсөлтийг халхалж байна. Чанар гэдэг ойлголт өнөөдөр монголд байна уу. Хүн чанараа гээчихээд байгаа хүмүүс өнөөдөр чанарын тухай яриад юу хийхэв. Хамгийн түрүүнд “чанар” гэдэг зүйлийг өөрсөддөө бий болго. Түүний дараа тэр үйлчилгээгээ чанартай болгох тухай ярьсан дээр биз.
О.Магнай өөртөө итгэлтэй мэдээлэл хийсний дараа хэлснээрээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Харин “Та нар миний зөв” гэдгийг ойлгоно гэж том том ярьж байтал ШӨХТГ-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь такси үйлчилгээний салбарын өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийг стандартад нийцсэн таксийн үйлчилгээгээр хангуулах талаар Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж ярилцсаны үндсэн дээр
- Такси үйлчилгээний авто тээврийн хэрэгслүүдийг нэгэн жигд өнгөтэй болгох,
- Стандартын шаардлага хангахгүй авто тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхлэж буй байдлыг таслан зогсоох,
- Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгсэл бүрийг стандартын шаардлага хангуулж тоолууртай болгох,
- Стандартын шаардлага хангасан аж ахуй эрхлэгчдийн таксийг авто замын нэг дүгээр эгнээгээр явуулдаг болгохоор болсон.
Энэ дагуу иргэдэд ая тухай, найдвартай үйлчилгээ үзүүлж байгаа таксины үнийг эхний нэг километрийг 1500 дараагийн километрээс 1000 төгрөгөөр тооцож авах тухай ярьж байгаа ч энэ шийдвэр нь одоохондоо хүчин төгөлдөр бус байгаа билээ.
Тэгээд ч ШӨХТГ нь үнэ тогтоодог байгууллага биш бөгөөд таксины километр тутмын үнийг такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран шийдэж байж гаргах юм” гэсэн мэдэгдлийг илгээлээ.
Өглөөхөн нь такси үнээ нэмэх нь зөв хэмээн өөртөө бүрэн итгэлтэй байсан хүн яасан яаруу мэдэгдэл гаргаа вэ. Үнэхээр шийдэлд хүрээгүй байсан юм бол өглөө нь нэг сарын дараа 1000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж ярих хэрэг байв уу.
О.Магнай дарга аа. Нэг сарын дараа нэмнэ гэж хэлэх, ярьж байгаа ч энэ шийдвэр нь одоохондоо хүчин төгөлдөр бус билээ хоёр чинь өдөр шөнө шиг ялгаатай байна. Тиймээс ард түмнээр даажигнаж, нэг болохоор нэмэгдэнэ, эсвэл тодорхой шийдвэрт хүрээгүй байна гэж хуурахаа боливол яасан юм бэ.
Таны ам гарсан олон ажил амьдрал дээр биелэлээ олоогүй байгаа гэдгийг дахин нэг санаарай. Тийм болохоор өөрийгөө мундагт бодож мулгуу зан гаргаад юу хийнэ. Эцэст нь хэлэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чинь Шударга бус өрсөлдөөн, хэрэглүүлэгчийн төлөө газар болж мэдэхээр байна шүү.
Н.Чинзориг
Зочин · 2013/09/01
o.magnai taxin companytai juuruu geree hiisen baih. taxi company zahirluudtai mani ni taxinii chine uniig 1500 1000 bolgood ugii manidaa teden zuun sayiig ugchix esvel sar bolgon ted teden saygiig esvel udurtuu tediig gj ****san bhdaa. iim ard tumnii amidral medku ***** nowshnuudiig boliulah heregtei. chinii ene shiidver uchnuun huniig ulsguh bolno daaruulah bolgono muu erguutsen ***** bi chmg bolomj ni oldvol neg sain algadah yumsan magnai neeree mal yumdaa
Зочин · 2013/09/01
ard tumniihee amidraliig medku. ovoo alban tu****l deer suugaad gedes ni tsadaad hetevch ni zuzaaaraad irheed o.magnaid ydarsan ard tumnii zovlon haragdhaa bolij bgaam. naa chine ugaasaa avilga avaad huuvildaad yvj bgaam. ***iin nowsh alban tu****laasaa buuh heregtei chi darga mungutei boltson yum chine ydarsan ard tumen gj medku........ taxind yvaad ar geree tejeegeed amidralaa zalguulj bgaa humuus zunduu bi tednii neg bna 5hun uhsen ni haramsaltai thdee 10000myngan huviaraa taxind yvdag humuusiin 5n gaj dontoi gemt heregten bj trnees bolj 99995g yvuulhaa boliloo gj bgaamuu.
Зочин · 2013/08/30
ard tumniihee amidraliig unagaah daalgavar AN USA ees avsan biz dee bugd oilgomjtoi us tsahilgaan taksi geed l uuniig dagaad us tsahilgaan nheregledeg uildverlel uilchilgee bugd unee nemne Ta nar neeree ih galzuurch bain shuu mongoliin ard Trumnii esreg bodlogo shuu unee nemeed ardiinhaa harmaaniig uhaad yaduuruulaad bai eersdee buduureed... ezen ni bii yum shuu Mongold
zz · 2013/08/29
juji****n ******* gej ene dee. medej baisiin
Зочин · 2013/08/29
hursun deeree butsaj buuval yasiin magnai, anh garahdaa ovoo ard tumnii tald bsnaa erunhiilu****in songuuli duusanguut namaig hen yahiin , nohoig hen saahiin gesen aytai handdag bolson sh de..bairnii unend bid hamaagui uniig ni togtoohgui geed bsan bj odoo taksinii unend hamaatai boloo yu
Зочин · 2013/08/29
naadhaa boliulaa ehleed taxigaa saijruulaad olshruulad daraa ni naad une munee yaria kutsaad bhin
Зочин · 2013/08/29
Uniih ne chanar bhav dee. Taxi company chine oorsnoo teriigee hiij baih yostoi um bish uu.Tertei tergui bogloroon dund adelhan l yavj bgaa. uilchilgeenii chanar saijirna ch geh shig....Duudlagiin taxi hezee l oldoj bailaa.....
Зочин · 2013/08/29
Iim l humuusiig songoson shuu dee, ta nar! Bugd mulguu, ooroosoo busdiig hun gej uzdeggui, oort tohioldoogui bol zovlon gej meddeggui, shine uyeiin tseej ovchtonguud bii bolsniig harj biagaa bizdee. H
Зочин · 2013/08/29
odoo harin eniig ogtsruulhiin tuluu zagsah bolsiin bishuu uchnuun yumnii uniig nemeh suuriig tavaid chimeegui bolchdog yostoi sonin gar yumaa yovrop standard gej soliorood ****an yumnii une nemegdsen ednar ter lag unetei hunsnii buteegdhuun idej baihad yadarsan zahaas avch iddeg humuus heden % baigaa boldoo tur zasag dur medej arai engej *****teegui baihad ene hen be odoo odoo zugeer naadhaa boliulaa bi lav helsen ugiine murduud unetei g ni songoos yavj lav chadahgui yun ehhbayar udval naachine iluu ayuultai yum boloh vide manai yurinhiilegch neg bidniigee harj uzej ene shiidveriig neg boliulaachde
Зочин · 2013/08/29
Олон долоон юм яах вэ гол нь такси барих л их хүнд болох нь дээ. Магнай чи зaйлчихаа. гайтай хар дарвайсан хvvр вэ
Зочин · 2013/08/29
Aa ter alban yosnii taxi ni 1000-1500 gdg yum bgaaz, teruugeer ni baychuud uuilchluuldeg yum bgaaz. Harin huvi humuus ni 700-800 gaaraa l yawaad l baiy. Tegvel alinaar ni humuus uilchluulehnuu, ali ni ashigtai baihnuu? harii
Зочин · 2013/08/29
uhwel taarna awilgal awsan ldaa
Зочин · 2013/08/29
haramsaltai yumda yanda yana yun une nemeh yaj harin taxi barih ve gej tolgoi ovdoj yavsiin odoo burch ungurluu teged ch taxi ugaasa zam deer baigaa un avdaggui shde duudlag ihtei baidag yum shig baileeshde tegeed zamdeerees yur ni unaa barihad oldohgui ochnoon udaj baij neg suudiishde dohuulj uguh neg ni dohuulne bizde ta nart yamar gai boloo ve ter magnai uuruu ajil tarah uyeer garaad garaa urguud uzeerei chamd taxi gesen bichegttei mashin tsagiin dotor olood barichval chamd sayiig odoo toolood u****i hariu bichne bizde ugasa mashin ihtei ene uyed sul baival suugaad bolomjooroi buhimdahgui l yavj baishde zaaval buhimduulahgeed baihiin