|
Монгол Улсад сар гаруйн хугацаанд COVID-19 халдварын тархалт 1000 давлаа. Энэ цаг үед дотоодын халдварыг хумих, тогтоон барихад нийслэл тойрсон товчоод гол цэг болж байгаа.
Би, бид өөрчлөгдөх ёстой. Аль болох богино хугацаанд дасан зохицож, өөрчлөгдөж чадсан нь дархлаатай болох тийм л цаг үед дэлхий нийтээрээ тулж ирж дээ. Өнгөрснийг дурсан санаашраад, тэр бүхэн хэзээ нэгэн цагт эргэн ирэх юм шиг бодохоо болъё.
Чойбалсангийн бие 1951 оны сүүлээр нэлээд чилээрхэх болжээ. Тэрээр албандаа явалгүй гэрээр эмчлүүлэх болов. Москвагаас профессор Вишневский[i] ирж үзээд бөөрний хорт хавдар гэж оношлов.
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
"The Атлантик" сэтгүүлийн сурвалжлагч Тимоти Маклафлин "Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал" нэртэй нийтлэл бичсэнийг жиргээч М.Батдорж орчуулсан байна.
Дэлхийн Мисс тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан Э.Сэлэнгэ сүүлийн жилүүдэд "Нүцгэн мисс" гэх тодотголтой болоод байгаа билээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны орчимд дөрвөн хүн нас барсан тухай дуудлага өнөөдөр 13:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.
УОК болон Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 531 байна. Үүнээс Улаанбаатарт 206 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 62 тохиолдол илрээд байна. Өнгөрсөн хоногт дараах дүүрэгт хороодод халдвар шинээр бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хот энэ жил 710 мянган тонн сайжруулсан түлшний хэрэгцээтэй байгаа. Өдөрт 2800-3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн гэр хороолол нэг өдөрт 2800 тонн шахмал түлш хэрэглэдэг аж. "Улаанбаатар хотын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар шинэ үйлдвэрийг барьж байгаа. Тус үйлдвэрийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 97 хувьтай явж байна.
Өнөөдөр УОК ээлжит бусаар хуралдлаа. Баянзүрх дүүрэгт халдварын голомтод сүүлийн 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 62 болсон тухай мэдээллийг ЭМЯ-наас мэдээлсэн.
Түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон нэг сарын хугацааг Монголчууд амжилттай даван гарлаа. Бүтэн сарын турш гэртээ өнжсөн хүмүүст хамгийн өргөн хэрэглэгдсэн, өндөр ачаалалтай ажилласан зүйлс ухаалаг төхөөрөмжүүд байж болох юм. Гар утас, таблет, компьютер, зурагтаа
Өнөөдрийн хуралд Баянзүрх дүүрийн Онцгой комиссоос тус дүүрэгт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 449 хүн байснаас хүүхэд болон зарим том хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлжээ.
2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор С. Эрдэнийг Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн билээ.
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,132,077 баримт хамрагдсан юм. Үүнээс,
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Шуурхай ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр Европын Холбоо, ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас нийт 320 иргэнийг нутаг буцаах арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн нислэгүүд 160 хүний багтаамжтай бага оврын онгоцоор үйлдэгдсэн болно.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Солтанд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрчим хүчний салбар "Арваннэгдүгээр сарын 1-ний хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 0 үлдэгдэлтэй, орлогын нэгдсэн данс 30 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна" хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр мэдээлэв.
Хуучин нийгмийн үед намын их хурал бол улсын их баяр бахдал болдог байсан юм. Намхэрхэн нийгмийг удирдан чиглүүлэх үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа тухай, цаашид хэрхэн амжилттай хэрэгжүүлэх тухай нүсэр суртал нэвтрүүлэг явагддаг байв. Тэгээд
Энэ сарын 17 буюу өчигдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Сайн Ломбардыг үл таних хоёр этгээд дээрэмдсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед Г.Мөнхцэцэг гишүүн, “Бид өмнө нь 200 мянган үгээр ярьдаг байсан бол одоо сошиалын 20-хон үг дотор эргэлдэж байна. Монголчууд бид бичгийн асар их соёлтой ард түмэн.
Нэгдүгээр улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм. Харин их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээгээр өнөөдөр мэдээлсэн билээ.
Коронавирусний халдварыг Монгол улс дотооддоо алдаж, Улаанбаатар хотод ажилгүйдлийн тоо ихсэж, амьжиргааны түвшин эрс муудан, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж, эдийн засаг хасах руу орсон эрсдэл үүсээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлаас үүдэж, улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул энэ жил “Чингис хаан” одонг олгохгүй гэж мэдэгдсэн. Дэлхийн талыг эзэлж явсан их хааны нэрэмжит одон Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед ийнхүү хоёр дахь удаагаа “хоригдлоо”.