Түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
COP17-ын амжилтыг хэдэн мянган төлөөлөгч ирсэн, хэдэн арга хэмжээ зохион байгуулсан гэдгээр хэмжихээс илүүтэй хурлын дараа Монголд юу өөрчлөгдсөнөөр хэмжих хэрэгтэй. Энэ бол Монгол Улсад тулгарч буй нэг том сорилтыг олон улсын хамтын ажиллагааны боломж болгон хувиргах мөч. Тиймээс COP17-ын өмнө тавих хамгийн чухал асуулт нь “Монгол Улс энэ хурлыг хэр сайн зохион байгуулах вэ?” биш. Харин “COP17-ын үр дүн юу байв гэдэг асуулт юм.
Нийслэл Улаанбаатар хотын нийтийг тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Цахим орчинд “Согтуу хүн хаалга эвдэнэ, шөнө хэдэд ч юу ч хамаагүй ярьж орж ирж орилж чарлана! Хаалга тайлтал цөмөртөл хэдэн цагаар нүднэ эвдэнэ. Яах ёстойгоо бүр мэдэхээ байлаа шөнө бүр айдастай байна” гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн.
2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Уг дуудлагын дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчид очиход “Howo ZZ4257V324HE1” загварын ачааны автомашины “Liang Shan CSQ9400XXYC” загварын тентэн бүрхүүлтэй хагас чиргүүл 21 тонн ачааны хамт шатаж байжээ.
Харин сүүлд, 2026 оны долдугаар сарын 24-нд үзэл бодлоо илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж багагүй шүүмжид өртөөд байна. Тэрээр “Эр эмгүй архи “гударч”, амаар нь цутгасан мэт царайлж, гөлийж гөлтийгөөд жолоо барьж, хүн “алаад” байгааг харахаар үнэхээр хэцүү болжээ. Замын осол, үхэл хагацал дийлдэхээ байлаа. Дайн дажин болов уу, найр наадам болов уу. …
